Өдөр тутмын хэрэглээ, арчилгааны заавар

Камин зуухыг зөвхөн насанд хүрсэн хүн ашиглалтын заавартай танилцсаны үндсэн дээр ажиллуулна.  Камин зуухыг галласан үед бага насны хүүхдийг ойртуулж болохгүй. Зуухыг галлахдаа болон цэвэрлэхдээ хамгаалалтын бээлийн өмсөнө. Өдөр тутамдаа галлахын өмнө зуухыг цвэрлэнэ. Үүний тулд сараалжин төмрийг аваад доороос нь үнсний савыг зориулалтын дэгээгээр гарган үнсээ асгана. Үлдэгдэл үнсийг тоос орогчоор соруулан цэвэрлэнэ. 

Камин зуухны шилийг хуурай багсаар цэвэрлэж наалдсан үнс шороог унагана. Камин зуухны шил их бохирдсон тохиолдолд цэвэрлэгч шингэнээр арчиж, дараа нь хуурай алчуураар хаттал арчина. Камин зуухыг цэвэрлэхдээ шаталт бүрэн зогссон үед хийнэ. Цэвэрлэх бодисыг зуухны гадаргуу, бариул болон хаалганы галд тэсвэртэй дулаалгын материалд хүргэж болохгүй.

Сэтгэгдэл үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй.